ДЭД ТӨСӨЛ 8: МОНГОЛ УЛСАД БОЛОВСРОЛЫН НЭЭЛТТЭЙ НӨӨЦИЙГ НЭВТРҮҮЛЭХ, АШИГЛАХ

Монголын дээд боловсролын салбарт боловсролын нээлттэй нөөцийг нэвтрүүлэх, ашиглахад нөлөөлж буй хүчин зүйлс

Visit here for the English version of this page.

Үндсэн зорилго: Энэхүү судалгаа нь Монгол улсад нээлттэй лиценз, боловсролын нээлттэй нөөцийг (БНН) нэвтрүүлэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах анхны судалгаа бөгөөд хөгжиж буй орнуудад хийгдэж буй энэ төрлийн онолын болон тоон судалгааны бүтээлд хувь нэмрээ оруулна.

Нарийвчилсан зорилго: Нээлттэй лиценз, БНН Монголын багш нар, боловсролын байгууллагууд болон төрийн боловсролын талаарх стратеги, бодлогод хэрхэн нөлөөлж тусгалаа олж болохыг судлан тогтооно.

Нөхцөл байдал

БНН Монголын боловсролын салбарт эерэгээр нөлөөлнө гэсэн тезисыг шалгахын тулд ROER4D төслийн нэг хэсэг болгон энэхүү судалгааны төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд БНН-г сурталчлах, хэрэгжүүлэх төслөөс цааш шат ахин Монголын боловсролын салбарт БНН-г илүү гүнзгий нэвтрүүлэх явцад үүсэх хүчин зүйлсийг тодорхойлно.
Дэлхийн бусад орнууд ялангуяа Азийн орнуудын дээд боловсролын салбарт өргөн хүрээнд хэрэгжиж буй БНН санаачлагуудтай харьцуулахад Монголд сургуулийн өмнөх насныханд зориулж БНН-г хэрхэн ашиглаж байгаа талаар хийсэн судалгаанаас өөр дорвитой судалгааны ажил байхгүй байна (Dhanarajan and Porter, 2013). Монголын дээд боловсролын салбарт БНН-г нэвтрүүлэх, ашиглахад нөлөөлж буй хүчин зүйлсийг улс орны онцлог талаас нь судалж үзэх нь энэхүү төслийн зорилго юм.
Багш, сургалтын албаныхан хэрхэн ажлаа хийж буй, ажлын тогтсон дэг журам нь ямар зэргээр байгууллагын болон мэргэжлийн үйл ажилагааг хамран судлах болно. Судлаачид дүн шинжилгээ хийхдээ үйл ажиллагааны онолыг “activity theory” (Engeström et al., 2001) ашиглана.

Ашигласан материал:
Dhanarajan, G. and Porter, D. (Eds). (2013). Perspectives on open and distance learning: Open educational resources: an Asian perspective. Vancouver, Commonwealth of Learning, 2013. Retrieved, January 31, 2013 from http://www.col.org/resources/publications/Pages/detail.aspx?PID=441
Engeström, Y. (2001). Expansive learning at work: Toward an activity theoretical reconceptualization. Journal of Education and Work, 14(1), 133-157.
IDRC (2012). Research into open education resources for development (ROER4D): Call for proposals. International Development Research Centre (IDRC Canada), 2012.

Төслийн удирдагч: З.Батболд
Төсөл хэрэгжүүлэгч байгууллага: Шинэ Бодлого Хүрээлэн
Төсөл хэрэгжих хугацаа: 2 жил
Судалгааны аргачлал: Холимог арга
Төслийн зөвлөх: Др. Дэвид Портер

Navigation
×